Төрийн үйлчилгээг иргэн, ААН-д цахимаар үзүүлэхэд үүсч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
2024-10-15

      Өнөөдөр буюу 2024 оны 10 сарын 15-нд Сангийн яамны хурлын танхимд “Санхүү, татвар, гаалийн байгууллагын цахимжилт түүний үр нөлөө ба иргэн, хуулийн этгээдтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зохион байгуулж Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-ын удирдлагууд болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.

 

        Тус хэлэлцүүлэг нь ГЕГ, ТЕГ-ын төрийн үйлчилгээг иргэн, аж ахуй нэгж байгууллагад цахимаар үзүүлэх явцад үүсэж байгаа хүндрэл бэрхшээл, санал, гомдлыг шийдвэрлэх зорилготой юм. Уг хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийн хүрээнд тодорхой ажлууд дээр төлөвлөгөө гарган үе шаттайгаар хамтран хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн бөгөөд жилийн эцэст үр дүнг хэлэлцэхээр боллоо.  

Онцлох мэдээ
Төрийн үйлчилгээг иргэн, ААН-д цахимаар үзүүлэхэд үүсч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
ITC GOV

      Өнөөдөр буюу 2024 оны 10 сарын 15-нд Сангийн яамны хурлын танхимд “Санхүү, татвар, гаалийн байгууллагын цахимжилт түүний үр нөлөө ба иргэн, хуулийн этгээдтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зохион байгуулж Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-ын удирдлагууд болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.

 

        Тус хэлэлцүүлэг нь ГЕГ, ТЕГ-ын төрийн үйлчилгээг иргэн, аж ахуй нэгж байгууллагад цахимаар үзүүлэх явцад үүсэж байгаа хүндрэл бэрхшээл, санал, гомдлыг шийдвэрлэх зорилготой юм. Уг хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийн хүрээнд тодорхой ажлууд дээр төлөвлөгөө гарган үе шаттайгаар хамтран хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн бөгөөд жилийн эцэст үр дүнг хэлэлцэхээр боллоо.  

ITC GOV
Санхүүгийн салбарын мэдээллийн технологийг хөгжүүлэх, цахим засаглалыг бэхжүүлэх манлайлагч байгууллага болно.
Санхүүгийн мэдээллийн технологийн төв
Улсын төсөвт үйлдвэрийн газар
ISO/IEC 27001:2022