Танилцуулга
Санхүүгийн мэдээллийн технологийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газар нь гааль, татвар, санхүүгийн мэдээллийн нэгдсэн системийн хяналт, программ хангамжийн хөгжүүлэлтийг хариуцан ажиллах чиг үүрэгтэйгээр МУ-ын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 22-ны 120 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан бөгөөд МУ-ын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ны 17 дугаар тогтоолоор байгууллагын нэрийг өөрчлөн, дүрмийг шинэчлэн баталж “Санхүү, татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийн системүүдийн уялдааг хангахад дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөгжүүлэх, системийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, санхүүгийн мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, санхүүгийн мэдээллийн нэгдсэн санг бий болгохтой холбоотой цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх болон Засгийн газрын харьяа төрийн захиргааны төв байгууллагуудын мэдээллийн технологийн уялдаа холбоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх” үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
ITC GOV
Алсын хараа
Санхүүгийн салбарын мэдээллийн технологийг хөгжүүлэх, цахим засаглалыг бэхжүүлэх манлайлагч байгууллага болно.
ITC GOV
Эрхэм зорилго
Үйлдвэрийн газрын үндсэн зорилго нь санхүүгийн мэдээллийн нэгдсэн системийн хяналт, програм хангамжийн хөгжүүлэлтийг хариуцах замаар санхүүгийн үйл ажиллагаанд мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, санхүүгийн албаны мэдээллийн нэгдсэн санг бий болгохтой холбогдсон цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд оршино.
Байгууллагын үндсэн чиг үүрэг
Бодлого, даалгавар
Технологийн дэмжлэг
Аюулгүй байдал
Өгөгдлийн сан
Технологи
Зөвлөгөө мэдээлэл
Системийн уялдаа
Бүтэц зохион байгуулалт
Албан хаагчдын мэдээлэл
ITC GOV
Хэрэгжүүлж буй төслүүд
Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ нь санхүү, татвар, гаалийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системийн хяналт, программ хангамжийн хөгжүүлэлтийг хариуцах замаар төсвийн орлого бүрдүүлэлт, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, төсвийн зарлагын хяналтыг сайжруулах, экспорт, импортын үйл ажиллагааг автоматжуулах, төрийн бусад байгууллагуудын үйл ажиллагаанд мэдээлэл технологийн дэмжлэг үзүүлэх зэрэг төрийн цахим шилжилтэд өргөн цар хүрээтэй ажлыг хэрэгжүүлж байна.
Дэлгэрэнгүй
ITC GOV
ITC GOV
Санхүүгийн салбарын мэдээллийн технологийг хөгжүүлэх, цахим засаглалыг бэхжүүлэх манлайлагч байгууллага болно.
Санхүүгийн мэдээллийн технологийн төв
Улсын төсөвт үйлдвэрийн газар
ISO/IEC 27001:2022