Мэдээллийн Аюулгүй Байдлын Менежментийн Тогтолцооны
олон улсын стандартад нийцсэн байгууллага
Манай байгууллага гааль, татвар, санхүүгийн мэдээллийн нэгдсэн системийн хяналт, программ хангамжийн хөгжүүлэлтийг хариуцах замаар гааль, татвар, санхүүгийн албаны үйл ажиллагаанд мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиг үүргийнхээ хүрээнд Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, хадгалах, тасралтгүй сайжруулахад онцгой анхаардаг бөгөөд байгууллагын засаглал, чадавхын түвшнийг дэлхийн жишигт нийцүүлэн шат ахиулах бодлогыг баримтлан энэ чиглэлээр салбартаа түүчээлэн ажиллаж байна.
Тус УҮГ нь хариуцан ажиллаж буй системүүдийн өгөгдөл мэдээлэл болон биет хөрөнгүүдийг хамруулан “Мэдээллийн Аюулгүй Байдлын Менежментийн Тогтолцоог 2021 онд амжилттай нэвтрүүлж олон улсад магадлан итгэмжлэгдсэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын “Certiva Limited” болон “LMS Certification Pvt” Ltd байгууллагуудаар баталгаажуулах аудитыг хийлгэн ISO/IEC 27001:2013 стандартыг хангасан төрийн байгууллагууд дундаас анхны байгууллага болсон.
Бид мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоогоо тасралтгүй сайжруулан ажиллаж байгаа бөгөөд стандартын шинэ хувилбар болох ISO/IEC 27001:2022 стандарт руу амжилттай шилжиж олон улсын баталгаажсан сертификатыг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гардан авсан.