Гадаад жуулчны НӨАТ-ын буцаан олголт “Tax Refund” үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ.
2024-10-02

Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ нь “Гадаадын жуулчны хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараанд төлсөн НӨАТ-ын буцаан олголтын төлбөрийн баримтыг бүртгэх, түүнд хяналт тавих журам”-ийн хэрэгжилтийн хүрээнд цахим төлбөрийн баримтын систем /EBARIMT/-д нэмэлт хөгжүүлэлтийг хийсэн бөгөөд гадаадын жуулчдад хэрэглэхэд илүү хялбар, ойлгомжтой болгох сайжруулалтыг тасралтгүй хийж, системийн хэвийн ажиллагааг ханган ажиллалаа.

Мөн НӨАТ-ын буцаан олголт буюу “Tax Refund”-ийг арилжааны банкнуудаар дамжуулан олгох бөгөөд уг үйл ажиллагааг бүх банкнуудад санал болгосны дагуу Төрийн банк болон Голомт банк хамтран хэрэгжүүлж байна. Төлбөр тооцооны шийдлүүдийг ашиглан Голомт банк нь олон улсын /MASTER, VISA, AMEX, UPI/ картуудаар гадаад гүйлгээ хийх боломжийг бүрдүүлсэн. Төрийн банк долларын ATM машиныг Монгол улсад анх удаа ашиглалтад оруулснаар гадаадын жуулчдад бэлэн болон бэлэн бусаар буцаан олголтоо авах олон сонголтуудыг бий болгосон чухал ач холбогдол бүхий ажлуудыг хамтран хийж гүйцэтгэлээ. Ийнхүү бид олон улсын жишигт нийцсэн технологийн шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрснийг 2024 оны 10-р сарын 01-ний өдрийн байдлаар танилцуулж байна. Үүнд:

Бүртгүүлсэн хэрэглэгчдийн тоон мэдээлэл: 12,936 

Борлуулагч байгууллагын тоо: 10 

Бүртгүүлсэн баримтын тоо: 13,250

Буцаан олголт авсан гадаад иргэний тоо: 9,041

Системд бүртгүүлсэн нийт жуулчдын 94% нь КИОСК төхөөрөмжөөс, 6% нь EBARIMT аппликейшнээр бүртгүүлжээ. 

Системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд Татварын ерөнхий газар, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран тур оператор компаниуд болон уг үйлчилгээг үзүүлэхээр татварын албанд хүсэлт ирүүлсэн “Говь ХХК”, “Эвсэг кашемир ХХК”, “Ханбогд кашемир ХХК”-д сургалт, мэдээллийг тогтмол өгч жуулчдад НӨАТ-ын буцаан олголтыг олгох үйлчилгээг амжилттай нэвтрүүлэв. Түүнчлэн УТҮГ нь хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн биелэлтийг үр дүнтэй хэрэгжүүлэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах бодлого шийдвэрийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. 

Онцлох мэдээ
Гаалийн төв лаборатори болон салбар лабораториудад “Лабораторийн удирдлагын нэгдсэн систем (LIMS)"-ийг нэвтрүүлэх ажил хийгдэж байна.
ITC GOV

         Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 47 дугаар тогтоолоор “Экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанар, агууламжийг үйлдвэрлэгчээс хилээр гарах хүртэл, импортын бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгч хүртэл татварын удирдлагын нэгдсэн систем болон гаалийн мэдээллийн системд тулгуурлан бүртгэх программ хангамжийг хөгжүүлж, олон улсын стандартад нийцсэн зураасан код ашиглан татварын цахим төлбөрийн баримтын систем нэвтрүүлэх”-ийг Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар болон Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-т тус тус даалгаснаар уг системийг хөгжүүлж нэвтрүүлсэн.

        Монгол улсын гаалийн төв лаборатори экспорт, импортын бүх бүтээгдэхүүний дээжид холбогдох тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийж үр дүнг автоматаар бүртгэх, боловсруулах, тооцоолол хийх, хяналт тавих боломжийг бүрдүүлэн БНХАУ-ын магадлан итгэмжлэлийн үнэлгээнд орж Олон улсад магадлан итгэмжлэгдсэн лаборатори болсон.
     

Манай байгууллага уг системийг 2021 оноос эхлэн үе шаттайгаар хөгжүүлж дараах бүтээгдэхүүнд шинжилгээ хийх боломжийг бүрдүүлсэн.

          2021 онд (Нүүрс, нүүрсний бүтээгдэхүүн)

          2022 онд (Хүдэр, баяжмалууд)

                          (Газрын тосны бүтээгдэхүүн)

          2023 онд (Тамхи, тамхины бүтээгдэхүүн)

                          (Химийн бодис, бэлдмэлүүн)

                          (Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис)

                          (Ноос ноолуур, малын гаралтай ширхэгт, утас, ээрмэл, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн)

                          (Согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн)

          2024 онд (Хүнсний ногоо, жимс жимсгэнэ)

СМТТ УТҮГ-ын Систем хөгжүүлэлтийн алба, Систем нэвтрүүлэлтийн албаны холбогдох мэргэжилтнүүд системийг хөгжүүлэх ажлыг гүйцэтгэж, Гаалийн төв лабораторийн байцаагч нартай хамтран дараах салбар лабораториудад уг системийг нэвтрүүлсэн.

          2023 онд:

·         Өмнөговь аймаг Гашуун сухайт Оюу толгой салбар лаборатори

·         Дорнод аймаг салбар болон Баянхошуу боомт дахь салбар лаборатори

·         Баян-өлгий аймаг-Цагаан нуур боомт дахь салбар лаборатори

·         Дорноговь аймаг-Сайншанд салбар лаборатори

·         Орхон аймаг салбар лаборатори                                                                                                                        2024 онд:

·         Дорноговь аймаг-Замын-Үүд салбар лаборатори 

·         Төв аймаг-Чингис хаан олон улсын нисэх буудал дахь салбар лаборатори  

·         Сэлэнгэ аймаг салбар лаборатори

         

Лабораторийн удирдлагын нэгдсэн систем (LIMS) нь үйл ажиллагааг оновчтой болгох, өгөгдлийн нарийвчлалыг нэмэгдүүлэх, шинжилгээ хийх шинжээчийг автоматаар хуваарилах зэрэг олон давуу талуудыг олгож байна.

ITC GOV
Санхүүгийн салбарын мэдээллийн технологийг хөгжүүлэх, цахим засаглалыг бэхжүүлэх манлайлагч байгууллага болно.
Санхүүгийн мэдээллийн технологийн төв
Улсын төсөвт үйлдвэрийн газар
ISO/IEC 27001:2022